*ФИЛОСОФИЙН КЛУБ*

Loading...

Saturday, January 7, 2012

Гамшиг гайхамшиг хоёр

Заримдаа бодох юм. Улаанбаатарт гамшиг, гайхамшиг хоёр нэгэн зэрэг нүүрлэжээ.  

Гамшиг нь бол мэдээж утаа.Утаа утаадаа юуны утаа вэ? Элдэв нүүрс,тос, хаймар,автомашинаас гарч байгаа гээд л хорт бодисууд. Мэдэх зүйл алга. Ямар ч байсан Улаанбаатарт гамшиг нүүрлэжээ гэдэг нь ойлгомжтой.

Харин гайхамшиг нь юу вэ? Гамшигтайгаа эвлэрээд арав гаруй жил амьдарч чадаж байгаа хүмүүс бол "гайхамшиг".

Арай ч дээ гэж бодон толгойгоо сэгсэрсээр байгаад толгой эргэж, дотор муухай оргиж байна. Гэхдээ толгойгоо сэгсэрснээс болов уу эсвэл хорт утаанаас болов уу. За даа хорт утаа байх. Зарим аймшигийн гамшигтай үед хамаг бие минь зөвхөн нүүрснээс тогтсон мэт, бүх судасаар минь нүүрсний исгэлэн хорт тархсан мэт санагдаж, аманд нүүрс, утаа, өөр юу ч байдаг юм амтагдана.

Монгол улс хөгжиж байна л гэх юм. Зарим талаараа бол хөгжиж байна аа. Гэхдээ хүн амын тал нь амьдардаг, хүн болгон амьсгалдаг агаар нь ийм байвал юун хөгжил вэ. Хэдэн олсон төгрөгөө ирээдүйд эрүүл мэндээ эргүүлэн олж авах гэж үрээд дуусах нь ойлгомжтой.

Дээр нь нөгөө олсон гээд байгаа мөнгөнийх нь үнэ цэнэ унасаар, унасаар. Юмны үнэ нь бол тун өндөр. Арга ч үгүй. Бүх зүйлээ гаднаас импортлоод, дээр нь зарим нэг худалдаачид нь 100 хувийн ашиг нэмж байгаа болохоор (түүнээс ч их?). Мөнгө олдог хэсэг нь сардаа бол хэдэн арав зуун мянга, түүнээс ч  их доллар олдог бололтой. Нөгөө хэсэг сардаа 300 000 мянган төгрөг. Гуравдагч хэсэг нь боломжийн мөнгө олдог болохоор амьдралдаа сэтгэл хангалуун, өөрийгөө болгоод л байна. Мөнгөтэй хэсэг нь гэртээ агаар цэвэршүүлэгч аваад тавьчихна, эсвэл хотоос аль хэдийн нүүгээд явчихсан. За за ямар ч байсан мөнгөний ханш унасаар.

Хүмүүсийн ярьж бичих нь ээ Монголбанк зориудаар санаатай мөнгөний ханшыг унагаж байна гэх юм. Ченжүүд нь долларын ханшыг хөөрөгдөж байна гэх. Мөнгөний ханшыг унагаж байгаад засагийн эрхэнд байгаа хэсэг нөхөд амлалт гээд нэг сая төгрөг өгөх юм гэнэ. Удахгүй өгөх нэг сая төгрөг нь дөрвөн жилийн өмнөх нэг сая төгрөгөөс мэдээж үнэ цэнэ тодорхой хэмжээгээр алдчихсан.

Ер нь монголд нэгэн зүйлээр нарийн ширийн судалгаа хийдэг хүн алгаа. Жишээ нь эдийн засаг санхүүгийн байдал, нөхцөл, трендтэй харицаад байдаггүй нэгэн хэсэг нь тухайн салбарынхны тайлбар анализыг сонсоё гэхээр ерөөсөө тийм юм олдохгүй юм. Эсвэл би олохгүй байгаа юм болов уу? Эрүүл мэнд, сэтгэл сэтгэц гээд тулгамдаж байгаа салбарт бас байхгүй. Энд тэнд байгаа зүйлийг нь уншихаар нэг л хангалтгүй.
Гэхдээ ирээдүйд аналист, синтетист хүмүүс төрөх бизээ.
гэх мэт.
Зөвхөн миний хувийн бодолууд байлаа.


0 Сэтгэгдэл бичих:

Post a Comment

Философийн клубын талаар

My Photo
Дугуйлан философийн клубын зорилго нь ухамсартайгаар амьдрахыг дэмжих, тэгж амьдрах. Байгаль дэлхийгээ хайрлах хамгаалахад гар бие оролцох Хэрэгцээ хэрэглээгээ хянан, ухамсартайгаар худалдаа хийх, тийм сэтгэлгээг дэмжих;нүүдэлчин малчин амьдралыг дэмжих; хотын ухамсарт эрүүл амьдралд зорих;сэтгэл ухаандаа цаг зав зарцуулах мөн урлаг уран сайхан, хувцас загвар, гэрэл зурагийн талаар......гэх мэт дуусашгүй их зүйлийг хөхүлэн дэмжинэ. Гэхдээ бүгдийг гүн ухаантаны, философичийн нүдээр харах болноо

Followers

Recent Comments

Astronomy Picture of the Day

Blog Archive