Саяхан интернэтээр цацагдсан нэгэн помидорьны зурагийг харлаа. Сайтама гэдэг хотод 2011 оны зургаан сард хураасан помидорь.Үнэн худал гэж ярьж байгаа ч надад бол ойлгомжтой санагдаж байна. Мэдээж Фукушимагийн ослоос болж мутацилагдсан помидорь.
Эх сурвалж: http://fukushima-diary.com/2012/01/worst-vegetable-mutation/
Дээрх помидорийг харахаар надад Казакстаны Семипалатинскын цөмийн бөмбөгний туршилтанд хохирсон нэгэн залуугийн царай санагдлаа. Дээрх помидорь доорх залуутай адилхан биш байна гэж л битгий хэлээрэй. Японд удахгүй хөөрхий энэ залуутай адил, үүнээс ч хэцүү мутант хүмүүс төрөх болно.
зургийн эх сурвалж: http://didierruef.photoshelter.com/image/I0000gndgY7vhf3k
гүн ухааны ДУГУЙЛАН
*ФИЛОСОФИЙН КЛУБ*
Saturday, January 7, 2012
Гамшиг гайхамшиг хоёр
Заримдаа бодох юм. Улаанбаатарт гамшиг, гайхамшиг хоёр нэгэн зэрэг нүүрлэжээ.
Гамшиг нь бол мэдээж утаа.Утаа утаадаа юуны утаа вэ? Элдэв нүүрс,тос, хаймар,автомашинаас гарч байгаа гээд л хорт бодисууд. Мэдэх зүйл алга. Ямар ч байсан Улаанбаатарт гамшиг нүүрлэжээ гэдэг нь ойлгомжтой.
Харин гайхамшиг нь юу вэ? Гамшигтайгаа эвлэрээд арав гаруй жил амьдарч чадаж байгаа хүмүүс бол "гайхамшиг".
Арай ч дээ гэж бодон толгойгоо сэгсэрсээр байгаад толгой эргэж, дотор муухай оргиж байна. Гэхдээ толгойгоо сэгсэрснээс болов уу эсвэл хорт утаанаас болов уу. За даа хорт утаа байх. Зарим аймшигийн гамшигтай үед хамаг бие минь зөвхөн нүүрснээс тогтсон мэт, бүх судасаар минь нүүрсний исгэлэн хорт тархсан мэт санагдаж, аманд нүүрс, утаа, өөр юу ч байдаг юм амтагдана.
Монгол улс хөгжиж байна л гэх юм. Зарим талаараа бол хөгжиж байна аа. Гэхдээ хүн амын тал нь амьдардаг, хүн болгон амьсгалдаг агаар нь ийм байвал юун хөгжил вэ. Хэдэн олсон төгрөгөө ирээдүйд эрүүл мэндээ эргүүлэн олж авах гэж үрээд дуусах нь ойлгомжтой.
Дээр нь нөгөө олсон гээд байгаа мөнгөнийх нь үнэ цэнэ унасаар, унасаар. Юмны үнэ нь бол тун өндөр. Арга ч үгүй. Бүх зүйлээ гаднаас импортлоод, дээр нь зарим нэг худалдаачид нь 100 хувийн ашиг нэмж байгаа болохоор (түүнээс ч их?). Мөнгө олдог хэсэг нь сардаа бол хэдэн арав зуун мянга, түүнээс ч их доллар олдог бололтой. Нөгөө хэсэг сардаа 300 000 мянган төгрөг. Гуравдагч хэсэг нь боломжийн мөнгө олдог болохоор амьдралдаа сэтгэл хангалуун, өөрийгөө болгоод л байна. Мөнгөтэй хэсэг нь гэртээ агаар цэвэршүүлэгч аваад тавьчихна, эсвэл хотоос аль хэдийн нүүгээд явчихсан. За за ямар ч байсан мөнгөний ханш унасаар.
Хүмүүсийн ярьж бичих нь ээ Монголбанк зориудаар санаатай мөнгөний ханшыг унагаж байна гэх юм. Ченжүүд нь долларын ханшыг хөөрөгдөж байна гэх. Мөнгөний ханшыг унагаж байгаад засагийн эрхэнд байгаа хэсэг нөхөд амлалт гээд нэг сая төгрөг өгөх юм гэнэ. Удахгүй өгөх нэг сая төгрөг нь дөрвөн жилийн өмнөх нэг сая төгрөгөөс мэдээж үнэ цэнэ тодорхой хэмжээгээр алдчихсан.
Ер нь монголд нэгэн зүйлээр нарийн ширийн судалгаа хийдэг хүн алгаа. Жишээ нь эдийн засаг санхүүгийн байдал, нөхцөл, трендтэй харицаад байдаггүй нэгэн хэсэг нь тухайн салбарынхны тайлбар анализыг сонсоё гэхээр ерөөсөө тийм юм олдохгүй юм. Эсвэл би олохгүй байгаа юм болов уу? Эрүүл мэнд, сэтгэл сэтгэц гээд тулгамдаж байгаа салбарт бас байхгүй. Энд тэнд байгаа зүйлийг нь уншихаар нэг л хангалтгүй.
Гэхдээ ирээдүйд аналист, синтетист хүмүүс төрөх бизээ.
гэх мэт.
Зөвхөн миний хувийн бодолууд байлаа.

Saturday, December 17, 2011
Японоос импортлогдож буй хүүхдийн тэжээлээс татгалзаарай
Өнгөрсөн 3 сарын 11 нд Фукушимад болсон дэлбэрэлт цөмийн дэлбэрэлт байсан талаар энд тэнд яригдаж эхлээд байна. Энэ талаарх хамгийн сүүлийн мэдээ гэвэл Японы ерөнхий сайд байсан Хатояама Фукушимагийн дэлбэрэлт цөмийн дэлбэрэлт байсан гэдгийг илтгэсэн бичлэг бичжээ. Эндээс орж уншаарай http://ex-skf.blogspot.com/2011/12/former-japanese-pm-hatoyama-fukushima.html
Тэрнээс гадна Японд үйлдвэрлэгдэж буй хоол хүнснээс ялангуяа ХҮҮХДИЙН ТЭЖЭЭЛ ХООЛ СҮҮнээс татгалзахыг эцэг эхчүүдээс хүсч байна. Учир нь МЕЙЖИ (Meiji Co.)компанийн хүүхдийн хуурай сүүнээс 30.8 беккерель/кг. цезиум илэрсэн байна. Дэлгэрэнгүй мэдээг эндээс:http://mdn.mainichi.jp/mdnnews/news/20111209p2g00m0dm174000c.html Саяхан нэг хүний амнаас сонсох нь ээ Японоос маш их хэмжээгээр Монголд хүүхдийн хоол тэжээл сүү бусад зүйлс орж ирж байгаа юм байна. Та бүхэн хүүхдээ хордуулан, өвчин эмгэгтэй болгохыг хүсэхгүй байгаа бол ЯПОН ХООЛ ХҮНСИЙГ БҮҮ ХУДАЛДАН АВААРАЙ.
Сүүлийн үеийн мэдээг ажиглаад байх нь ээ японд маш их хүн цусны хорт хавдараар өвдөж эхэлсэн бололтой.

Saturday, September 24, 2011
Түрандот
Жиакомо Пүччинигийн хамгийн сүүлчийн дуурь. Үнэхээр гайхалтай миний хамгийн дуртай дууриудын нэг.
Хөгжимийг сайн мэдэхгүй ч үнэхээр олон талын хэмнэлтэй маш сайхан сайхан дуунуудтай дуурь байгаа юм. Та бүхэн заавал үзээрэй.
Түрандот гүнжид дурласан Татарын ханхүү Калафын тухай юм.
Сонирхсон хүн нь Бээжин дэхь Хориотой Хотод дэглэсэнийг нь үзээрэй.
Онц сонирхолтой дуурь шүү.

Sunday, July 10, 2011
Lets listen
Зээ хөө блогтойгоо учиран золгосон үгүй тун уджээ.
Та бүхэндээ өөрийн сонсох дуртай 2 аяыг бэлэг болгон барьж байна.
Эхнийх нь бүр 1993 оных, одоогоос бараг 20 жилийн өмнөх dance. Классик!!!!!
Дараагийнх нь Trentemollerийнх 2003 он хавьцаагийнх байх

Saturday, May 28, 2011
Japan nuclear meltdown the more I think about it the angrier I become WHERE THE FUCK
ДЭЛХИЙ ДЭЭР БАЙГАА ХАРААЛ ИДСЭН АВИЛАГЧ, ХУДАЛЧ, ХУЛГАЙЧ, ТЭНЭГ, АРЧААГҮЙ, ЗЭВҮҮН, ХҮЙТЭН бүх хүмүүсийг ХАРААЛ ИДЭГ. ХҮН ТӨРӨЛХТӨН БОЛ БАЙГАЛИЙН АЛДАА БАЙЛАА...
http://youtu.be/OVRldUMW5v4
http://youtu.be/OVRldUMW5v4
Friday, May 27, 2011
Thursday, May 26, 2011
Монгол хүүхэдүүд хятадуудын эсрэг жагсчээ
Өвөр монголд болж байгаа явдалыг
та бүхэн сонссон биз дээ? Сонсоогүй уншаагүй бол ийшээ орж мэдээлэл аваарай
http://www.smhric.org/
http://www.lupm.org/mn/index.htm
Сүүлийн жилүүдэд хятадын эрхшээлд амьдарч буй Төвд болон Уйгарууд Хятадын эсрэг тэмцээд тухай бүрд ээ дарагдаж байсан билээ. Би дотороо бол гайхаж л байлаа: Манай өвөр монголчууд яагаад чимээгүй байна вэ? гэж. Гэтэл хэд хоногийн өмнөөс Хятадын эсрэг жагсч эхэлжээ. Хятадуудаас эхний ээлжинд юу шаардаж буйгаа ч бичсэн байна. Та бүхэн уншаарай.
СУРГУУЛИЙН 2000 гаруй СУРАГЧИД буюу ХҮҮХЭДҮҮД жагссан байна.
та бүхэн сонссон биз дээ? Сонсоогүй уншаагүй бол ийшээ орж мэдээлэл аваарайhttp://www.smhric.org/
http://www.lupm.org/mn/index.htm
Сүүлийн жилүүдэд хятадын эрхшээлд амьдарч буй Төвд болон Уйгарууд Хятадын эсрэг тэмцээд тухай бүрд ээ дарагдаж байсан билээ. Би дотороо бол гайхаж л байлаа: Манай өвөр монголчууд яагаад чимээгүй байна вэ? гэж. Гэтэл хэд хоногийн өмнөөс Хятадын эсрэг жагсч эхэлжээ. Хятадуудаас эхний ээлжинд юу шаардаж буйгаа ч бичсэн байна. Та бүхэн уншаарай.
СУРГУУЛИЙН 2000 гаруй СУРАГЧИД буюу ХҮҮХЭДҮҮД жагссан байна.
Monday, May 23, 2011
Дайн болох уу? (аюулт жүжиг үргэлжилсээр)
Дэлхийн их гарын тоглогчид бүгд үймэж байна.
Пакистан руу Талибан халдаж, дайн зарласан гэжээ.
Талибан бол АНУ тагнуулын алба CIA-ын бүтээгдэхүүн гэдэгийг бид мэднэ.
Бин Ладеныг Пакистаны газар нутагаас оллоо гэсэн жүжигийн цаад санаа бол АНУ Пакистаныг өдөөн хатгаж, шалтаг хайсан хэрэг байлаа.
Үүний дараахан Хятадын засагийн газар "Пакистан Хятад хоёр үй зайгүй найзууд" хэмээн дайны үед Хятад Пакистантай нэг тал болно гэдгээ илэрхийлэв. Хэрэв АНУ Пакистантай байлдвал Хятадтай ч мөн дайтана гэсэн үг. Энэтхэг бол АНУ-ын талд.

Хэд хоногийн өмнө Оросын ерөнхийлөгч шинэ Хүйтэн Дайн үүсэх вий гэж Америкчуудад сануулсан.
Хэрэв дайн болвол морио унаад сэлэмээ эргүүлэх биш, бие биенийхээ газар нутаг дээр атомын бөмбөг хаях, цөмийн элдэв зэвсэгүүдийг хэрэглэх болно.
Ямар ч байсан дэлхий дахины их гарын тоглогчид, нууц ноёнтонууд ямар нэгэн зүйл төлөвлөсөн бололтой.
Талибан Пакистан улст дайн зарлав
http://www.spiegel.de/politik/ausland/0,1518,764206,00.html
Update: Миний дээрх бичлэг зарим хүмүүнд ямар ч холбоо хамааралгүй зүйлийг хольж хутгасан, буруу, бүр галзуу хүний тэмдэглэл шиг санагдаж болох юм :) гэхдээ л миний бодол билээ. Дэлхий даяар болж буй явдалын талаар та бүхэн өөрсөдийнхөө дүгнэлтээ хийгээрэй

Sunday, May 22, 2011
Японы ирээдүй ба монгол эмч нарт хандах нь
Саяхан нэг ном гүйлгэн харж байтал Чернобылын осолын үр дагаварыг харуулсан зураг байхаар нь блогтоо тавихаар шийдлээ.
Бид үнэнийг улаан нүүрээрээ харах хэрэгтэй учир цаашид блогтоо тавих хөөрхий хүүхэдүүд, хүмүүсийн зурагийг томоор тавих болно.Цацраг идэвхит туяа бид бүхэний генд нөлөөлж, удамшилын мэдээлэлийг устгадагийг хүн бүр мэднэ.
Хэрэв та бүхэн сонссон бол японы Фукушима АЦС-ын гурван реактор дахь цөмийн түлш аль хэдийн хайлчихсан билээ. Энэ нь юу гэсэн үг вэ? Радио-актив буюу цацраг идэвхит бодисууд газарын гүнрүү, агаарлуу, усруу тархсан (эсвэл ирээдүйд тархана).
Чернобылд нэг реактор дэлбэрэн цөмийн түлш хайлсан бол Фукушимад ГУРВАН реактор доторх цөмийн түлш хайлсан. Тэгэхээр хор уршиг Чернобылоос хэд дахин илүү байх нь ойлгомжтой.
Японыг ямар ирээдүй хүлээж буй вэ гэхээр дээрх шиг эрэмдэг зэрэмдэг хүүхэдүүд ихээр төрөх болно. Японы хүн ам ирээдүйд хурдтай багасч, хүмүүсийн дундаж наслалт богиносно. Элдэв хавдар газар авна.
Ганц япон гэлтгүй японы эргэн тойрон дохь оронуудад (монголд ч ялгаагүй) өвчлөх хүний тоо ойрын ирээдүйд хурдацтай өснө.
Гэтэл манай Монгол улст Атомын цахилгаан станц барих гээд байдаг. Ийм шийдвэр яав ч эрүүл хүний ухаанаас гарахгүй.
Дээр нь миний нэг гайхдаг зүйл гэвэл ЯАГААД МОНГОЛЫН ЭМЧ НАР зүгээр харсаар байгаад монголд АТОМЫН ЦАХИЛГААН СТАНЦ барихыг ЗӨВШӨӨРНӨ ВЭ?
Яагаад эмч нар аюул осолыг нуун дарагдуулна вэ? Яагаад эмч нар ард түмэнийхээ эрүүл мэндийн төлөө дуугарахгүй байна вэ?
Эмч хүний ажил бусадын буруу шийдвэрээс болж үүссэн үр дагаварыг л засдаг "засварчины" ажил уу, эсвэл буруу үйлдэл хийхээс нь өмнө хэлж залруулдаг ухаант хүний ажил уу?
Миний мэдэхийн цөмийн дайн, цөмийн зэвсэг, атомын станцын эсрэг ажилладаг олон улсын эмч нарын олон байгууллага холбоод байдаг.
Эмч хүн өөрийн уйгагүй олон жилийн хөдөлмөрийн үр дүнд олж авсан өргөн мэдлэг, бусадын төлөө гэсэн сайхан сэтгэлээрээ олоны хайр халамж хүндэтгэл дунд байдаг.
Чухал үед олон нийтэд буруу зөвийг ухааруулж явах замыг нь заадаг ачтан биш бил үү?
Тэгэхээр монголын ард түмэнээ аврах, хамгаалах чухал хариуцлагатай үе хүндэт эмч нарт ирж байна.
Ялангуяа залуу, цогтой, золбоотой, ухаантай, сэтгэл сайт эмч нарт хандаж байна!
Энэ бүхэн өчүүхэн миний бодол байлаа.

Subscribe to:
Posts (Atom)
Философийн клубын талаар
- Дугуйлан - философийн клуб
- Дугуйлан философийн клубын зорилго нь ухамсартайгаар амьдрахыг дэмжих, тэгж амьдрах. Байгаль дэлхийгээ хайрлах хамгаалахад гар бие оролцох Хэрэгцээ хэрэглээгээ хянан, ухамсартайгаар худалдаа хийх, тийм сэтгэлгээг дэмжих;нүүдэлчин малчин амьдралыг дэмжих; хотын ухамсарт эрүүл амьдралд зорих;сэтгэл ухаандаа цаг зав зарцуулах мөн урлаг уран сайхан, хувцас загвар, гэрэл зурагийн талаар......гэх мэт дуусашгүй их зүйлийг хөхүлэн дэмжинэ. Гэхдээ бүгдийг гүн ухаантаны, философичийн нүдээр харах болноо
Бүлэг
- байгаль (26)
- zoon politikon (25)
- шүүмж (20)
- хувцас хунар etc. (14)
- гэрэл зураг (13)
- би (12)
- техник (12)
- уул уурхай (10)
- гамшиг (9)
- урлаг etc. (9)
- философи (8)
- хүмүүс (8)
- blogwatch (5)
- хөг ая (5)
- эмгэг үү эрүүл үү (5)
- амьдрал (4)
- Ш.У (3)
- байр байгууламж (3)
- монгол судлал (3)
- ном (3)
- сонгууль-2012 (3)
- герман улс (2)
- гутрал (2)
- хошигнол (2)
- байгальгамшиг (1)
- герман улстэмцэл (1)
- амьтан (1)
- анимаци анимешн зураглалт (1)
- атомын энерги (1)
- гоо сайхан (1)
- мөнгө төгрөгтэй холбоотой (1)
- носталги (1)
- нэт амьдрал (1)
- тэмцэл (1)
- төвд судлал (1)
- хоол хүнс (1)
- хэлний талаар (1)
- хөдөлмөр (1)
- цаг агаар (1)
- эврика (1)
- эрүүл энх (1)